Мэдээлэл
Компаниас хэрэгжүүлж буй ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЖУРАМ-ын бодлогын хүрээнд МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ-тэй хамтран 2025 оны 4 сарын 1, 3-ны ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ сургалтыг амжилттай зохион байгууллаа. Cyргалтад компанийн Улаанбаатар оффис болон хөдөө орон нутгийн ажилтнууд хамрагдсан бөгөөд уг сургалтаар бүтээмжийн тухай ойлголт, ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх суурь арга хэрэгслүүд болох ажлын соёл 5 Си , Кайзен хандлага, Cаналын систем, Чанарын дyгyйлангийн тухай ойлголтуудыг хувь хүнд болон байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх apга баpилыг ойлгон суралцахаас гадна ажлын байрны эмх цэгц төлөвшлийн талаар дэлгэрэнгүй суралцав. Ажилтанд чиглэсэн сургалт хөгжлийн бодлогын хүрээнд бидний сургалтад гүн туслалцаа үзүүлсэн Монголын бүтээмжийн төвийн хамт олондоо баярлалаа.