ХИЛИЙН ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
Уг боомттой байнгын харилцаа хамтын ажиллагаа бүхий импортын үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон уурхай бүхий “Тавантолгой”ХК “Эрдэнэс таван толгой” ХХК “Энержи ресурс” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагуудын нүүрс тээвэрлэлт ачилт буулгалтын үйл ажиллагааг хууль ёсны дагуу гэрээгээр зөөвөрлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн Шивээхүрэн авто замын боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
Уг боомттой байнгын харилцаа хамтын ажиллагаа бүхий импортын үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон уурхай бүхий “Монголын Алт (МАК)”ХХК “Цагаан - өвөлжөө” ХХК “Өсөх Зоос Алтан Говь” ХХК, “Хур Эрдэнэ Баялаг” ХХК, “Жавхлант Орд” ХХК, “Саусгоби сэндс” ХХК, “Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагуудын нүүрс тээвэрлэлт ачилт буулгалтын үйл ажиллагааг хууль ёсны дагуу гэрээгээр зөөвөрлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
