Хүний нөөцийн бодлого
Бизнесийн бодит ололт амжилтад хамтаараа оролцох ба тус тусдаа ажил хэргээ хариуцдаг ажилчид бол хүмүүс юм.
1. Ажилтан бүрийнхээ мэдлэг боловсрол, сургалт хөгжлийн бодлогыг анхаарч ажиллах
2. Хувь хүний хөгжил, ажил амьралдаа баримтлах үнэт зүйл, зарчмыг тогтмол хөгжүүлэхэд анхаарч ажиллах
3. Ажилтны ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах
Түүний хэрээр компани хөгжин дэвшинэ хэмээн ажилладаг болно. Бид ажилтнуудынхаа өмнө сургалт хөгжлийн бодлого, шагнал урамшууллын бодлого, эрүүл мэндийн дэмжлэг, нийгэм ахуйн хөнгөлөлт, ажлын байран дээр идэвхттэй ажиллах нөхцөлөөр хангагч идэвхжүүлэлтийн бодлого, карьер өсөлтийн бодлого гэсэн хариуцлагуудыг мэргэжлийн түвшинд хүргэхээр зорьж ажиллаж байна.
Алсын хараа
Хэрэглээ бүхэн хувьсан өөрчлөгддөг гол нь бусдаас түрүүлж тодорхойлж, стандартад нийцсэн тээвэрлэлт гүйцэтгэж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байна.
Эрхэм зорилго
Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу нэгдсэн системтэйгээр тээвэрлэх,
Тээврийн бүтээмжийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүргэх,
Уриа
Чадварлаг, бүтээлч, нэгдмэл багийн манлайлал бол манай амжилтын үндэс нь. Бид салбартаа тэргүүлэгч нь байх болно.