Оба Транс ХХК
Манай компани 2018 оны 04 сарын 10-ний өдөр Автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, ажиллагсадтайгаар Өмнөговь аймгийн Ханбогд , Цогтцэций – Гашуунсухайт Боомт Гурван тэс сум- Шивээ хүрэн боомт , Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас Бичигт боомтын чиглэлд улс хооронд ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Эрдэнэс тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Таван толгой ХК, Монголын алт МАК, Хүрэн толгой коал майнинг ХХК “Саус гоби сэндс ХХК “– зэрэг Монгол орны томоохон уурхайгаас уртын болон богинын чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа тасралтгүй 6 жил гүйцэтгэж, автомашинаар гүйцэтгэсэн ачаа тээврийн эргэлтээрээ тэргүүн эгнээнд багтаж, эрсдэлгүй мэргэшсэн стандартыг ханган ажиллаж байна.
Бүтээлч, шинэлэг сэтгэхүйтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн, дэвшилтэт техник технологийг эрхэмлэн өдрөөс өдөрт хөгжин дэвжиж буй Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь бидний бахархал юм.
Туршлагатай, мэргэшсэн хамт олон, үйлчилгээний чанар нь бидний тогтвортой хөгжлийн толь юм
Бид 2020-2023 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ Нортбенз, Шакман маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэлт хийж байна. Гаалийн ерөнхий газрын Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-с Улс хоорондын ачаа тээвэрлэх үйлчилгээг баталгаажуулсан Тохирлын үнэлгээний гэрчилгээт, Нийгмийн даатгалын байгууллагаас “Шилдэг ажил олгогч” байгууллагаар шалгарсан, үлгэр жишээ 2 автобазыг байгуулан, нэгж тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтээр тэргүүлэгч хамт олон, байгууллага болсон байна.
Тээвэрчид ажилчдын тав тухтай ажиллах, амрах байраар хангах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөлийг хангах үүднээс 2023 онд Цогтцэций болон Цагаанхад суурьшлын бүсэд ажилчдын амрах байр болон хоолны газар, ажилчдын оффисын байрыг барьж ашиглалтад оруулан ажиллаж хариуцлагаараа өргөн цар хүрээтэй, тээвэрчдийн итгэлийг хүлээсэн, өөрийн гэсэн менежменттэй компани болон өргөжин тэлсээр байна.